Чухал зааврууд
Хувилбар:
R25|02
Сүүлд шинэчилсэн:
February 21, 2025
Агуулгын хүснэгт
1. Танилцуулга
Энэхүү гарын авлага нь Deriv-ийг үр дүнтэй, ёс зүйтэйгээр сурталчлахад тань туслах зорилготой болно. Эдгээр дүрмийг дагаж мөрдсөнөөр та үйлчлүүлэгчдэдээ итгэлцлийг бий болгож, тэдэнд Deriv-ийн үнэ цэнийг хүргэж чадна. Тиймээс энэхүү гарын авлагыг анхааралтай уншина уу. Хэрэв эдгээр дүрмийг дагаж мөрдөөгүй тохиолдолд бид түншлэлийг дуусгавар болгох боломжтой. Хэрэв танд асууж лавлах зүйл байвал эсвэл танд тусламж хэрэгтэй бол менежертэйгээ холбогдоно уу.
2. Брэндийн удирдамж

Өөрийн вэбсайт болон бүтээсэн гар утасны аппликейшн дээрээ Deriv логоны дээд талд эсвэл өмнө талд нь заавал “Powered by” гэсэн хэллэгийг байрлуулна уу.

Deriv-тэй харилцаа холбоотой гэдгээ тодорхой байлгана. “Deriv-ийн түншлэлийн хүрээнд” болон “Deriv-тэй хамтын ажиллагаатай” гэх хэллэгүүдийг ашиглана эсвэл өөрийгөө Deriv түнш хэмээн танилцуулна.

Deriv-ийн нэр, логог ашиглан груп эсвэл суваг үүсгэхийг хориглоно. Та өөрийн вэбсайт болон платформ дээр дараахыг хийж болохгүй:
- Deriv вэбсайтаас бүх контентыг хуулбарлах.
- Deriv-ийн журам, зохицуулах байгууллагын мэдээллийг дурдах.
- Deriv-ийн ажилтны мэдээлэл эсвэл Deriv вэбсайтаас зураг ашиглах.
3. Өөрийн онлайн профайлаа үүсгэх

Өөрийн гэсэн хэв маягтай байна. Deriv-ийн өнгөний схемийг эсвэл Deriv-ийн нэртэй төстэй нэр ашиглахыг хориглоно.

Deriv-ийн түншийн хувьд та онлайн орчинд онцгой өнгө төрхийг бий болгон хөгжүүлнэ. Ингэхдээ та өөрийн вэбсайт эсвэл сошиал медиа платформоор дамжуулан хийж болно. Жишээ нь, та Deriv-тэй хэрхэн харилцаа холбоогоо эхлүүлэх эсвэл хэрхэн арилжаа хийх талаар үйлчлүүлэгчдэд чиглэсэн видеог бүтээж болно.

Өөрийн сошиал медиа хаягийн нэр болон вэбсайтын домэйн хаягаа давтагдашгүй байлгаарай.
Өөрийн хэрэглэгчийн нэрэнд Deriv компанийн нэрийг оролцуулахгүй байна.
4. Маркетингийн болон зар сурталчилгааны стандарт
Facebook, Google зэрэг платформ дээр Deriv-ийг төлбөртэй зар сурталчилгаагаар сурталчлахаасаа өмнө өөрийн Бүртгэлийн менежер рүү эсвэл [email protected] хаягаар имэйл илгээнэ үү. Зар сурталчилгааны бичвэр, бүтээлч материал (видео/зураг), түлхүүр үг, зочлох хуудас зэргийг маркетингийн материалдаа оруулаарай.
Төлбөртэй хайлтын зар сурталчилгаанд (жишээ нь, Google, Bing) брендийн түлхүүр үгсийг ашиглахгүй байна.
Ашиглахыг хориглосон түлхүүр үгс: deriv, deriv app, deriv broker, dtrader, deriv trading, deriv live account, deriv trader, deriv virtual account, bot trading deriv, deriv.com, www.deriv.com, deriv.com login, deriv mt5 trading, automated trading deriv, deriv register, deriv cfd trading, automated trading deriv.
- Deriv-ийг сурталчлахдаа өөрийн түншийн самбар дээрх маркетингийн материалуудыг ашиглана уу. Хэрэв та өөрийн гэсэн маркетингийн материал боловсруулахыг хүсвэл эрсдэлийн сэрэмжлүүлэг ашиглахаа мартуузай.
- Deriv-ээс олгосон маркетингийн материалыг өөрчлөх, засварлах эсвэл гуйвуулахыг хориглоно. Бүх бичвэрийг харагдахуйц байлгаж, фонтыг солихгүй байна уу.
5. Сурталчилгааны арга барилууд
- Өөрийн нийтлэлийг спам мэт ойлголт өгөхгүй байх үүднээс сурталчилгааны кампанит ажлаа сайтар төлөвлөнө үү.
- Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, груп, имэйл, вэбсайт дээр өөрийн түншийн холбоосоор спам илгээж болохгүй.
- YouTube, Facebook, Instagram, X, Telegram зэрэг хууль ёсны Олон нийтийн мэдээллийн платформ дээр Deriv-ийг зохих ёсоор сурталчилж болно.
- Өөрийн түншийн холбоосыг сурталчлахдаа хууль бус вэбсайтууд дээр гарч ирэх зар сурталчилгаа эсвэл сурталчилгааг бүү ашиглаарай.
6. Тодорхой, нээлттэй харилцаа үүсгэх

Өөрийн сурталчилж буй үйлчилгээгээ тодорхойлоорой. Та казино эсвэл хурдан баяжих арга бус харин арилжааны платформыг сурталчилж байгаагаа тодорхой хэлээрэй. Жишээлбэл, та Deriv болон түүний бүтээгдэхүүн, үйлчилгээг дараах байдлаар тодорхойлж болохгүй. Үүнд:
- Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн
- Хялбар мөнгө олох платформ
- Хөрөнгө оруулалтын боломж
- Орлого эсвэл ашиг амлаж буй зүйлс

Вэбсайтынхаа толгой эсвэл доод хэсэгт, тод харагдахуйц фонт болон хэмжээгээр дараах эрсдэлийн мэдэгдлийг харагдахуйц хэсэгт оруулна уу:
- “Deriv нь options болон CFDs зэрэг томоохон эрсдэл дагуулахуйц цогц бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. CFD арилжаа нь ашиг болон алдагдлыг нэмэгдүүлдэг хөшүүрэг дээр суурилдаг тул та бүх хөрөнгөө алдах магадлалтай. Та зээл авахгүйгээр мөн өөрийн боломж бололцоонд тааруулан арилжаа хийнэ үү. Арилжаа хийхээсээ өмнө эрсдэлийг тооцоолно уу."

Сошиал медиагийн профайл дээрээ баннер зураг хэлбэрээр, био хэсэгт эсвэл пин пост болгон дараах эрсдэлээс сэргийлэх мэдэгдлийг оруулна уу:
- “Deriv-ээс санал болгож буй бүтээгдэхүүн нь (Options, CFD) алдагдалд орох томоохон эрсдэл дагуулж болно. Та бүх хөрөнгөө ч алдаж болох эрсдэлтэй тул хариуцлагатай байж, эрсдэлийг ухамсарлана уу.”

Deriv-тэй холбоотой сошиал медиа постууддаа дараах эрсдэлийн мэдэгдлийг ямагт нэмж оруулна:
- “Арилжаа хийх нь эрсдэл дагуулж болно.”
- “Таны мөнгө эрсдэлд орох боломжтой. Энэ нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.”
7. Хувийн орон зайг хүндэтгэх
- Аливаа арга хэмжээн дээр Deriv-ийн ажилтнуудын зургийг авах, бичлэг хийхдээ үргэлж зөвшөөрөл авна уу
- Бичгээр үйлдсэн зөвшөөрөлгүйгээр Deriv-ийн ажилтнуудын арга хэмжээн дээрх зураг, бичлэг, хурааж авсан дуудлагыг нийтэлж болохгүй.
8. Дүгнэлт
Эдгээр удирдамжийг дагаж мөрдөх нь танд Deriv-ийн түншийн хувьд онлайн орчин дахь нэр хүндийг бий болгож, үйлчлүүлэгчийн итгэл хүлээх төдийгүй сурталчилгааны ажлаа сайжруулахад тусална. Манай түншлэлийн үнэ цэн харилцан хүндлэл хийгээд эдгээр стандартыг дагаж мөрдөхөд оршино. Хэрэв танд асууж лавлах зүйл байвал эсвэл танд тусламж хэрэгтэй бол менежертэйгээ холбогдоно уу.