Deriv (FX) Ltd
Хувилбар:
R26|01
Сүүлд шинэчилсэн:
2024/06/27
Энэхүү баримт нь таны Deriv-тэй байгуулсан гэрээний нэг хэсэг ба манай үйлчлүүлэгчдэд зориулсан Ашиглалтын ерөнхий нөхцөл (“Ерөнхий нөхцөл”)-тэй хамтад нь унших шаардлагатай. Эдгээр нэмэлт нөхцөлүүдэд ашигласан аливаа тодорхойлсон нэр томъёо нь Ерөнхий нөхцөлд тусгасан утгыг илэрхийлнэ.
1. Танилцуулга
1.1. Эдгээр нэмэлт нөхцөл нь Deriv (FX) Ltd-д данс эзэмшиж буй бүх хэрэглэгчдэд хамаарна.
1.2. Хэрэв эдгээр нэмэлт нөхцөл болон Гэрээний бүрэлдэхүүнд багтаж буй бусад баримт бичгийн хооронд ямар нэгэн зөрчил эсхүл зөрүү гарсан тохиолдолд, Deriv (FX) Ltd компанид нээлгэсэн таны дансанд хамаарах хүрээнд эдгээр нэмэлт нөхцөл нь давуу эрхтэй үйлчилнэ.
1.3. Deriv (FX) Ltd нь Малайз Улсын Лабуан Холбооны нутаг дэвсгэрээс эсхүл түүгээр дамжуулан мөнгөн хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Лабуан Санхүүгийн Үйлчилгээ ба Үнэт цаасны тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Лабуан Санхүүгийн Үйлчилгээний Газраас зөвшөөрөгдөн, түүний журмын дагуу зохицуулагддаг.
2. Захиалга гүйцэтгэл
2.1. Манай тусгай зөвшөөрлийн нөхцөлд заасны дагуу бид таны захиалгыг гүйцэтгэхдээ таны өмнөөс агентын үүрэг гүйцэтгэнэ бөгөөд таны арилжаанд эсрэг талын этгээдээр оролцохгүй.
2.2. Deriv MT5 дээр арилжааны захиалга өгөхөд таны захиалга бидэнтэй хамтран ажилладаг liquidity provider буюу хөрвөх чадварын үйлчилгээ үзүүлэгч рүү дамжина. Бид таны арилжаанд ямар нэгэн байр суурь эзлэх үүрэг хүлээхгүй.
2.3. Бид бүх хөрвөх чадварын үйлчилгээ үзүүлэгчдэд хөндлөнгийн хяналт хийх мөн ашиглаж буй зах зээлийн талбаруудыг хүлээн зөвшөөрөгдсөн хяналтын эсхүл зохицуулах байгууллагаар зохицуулагдаж байгааг баталгаажуулах үүрэгтэй.